top of page

Онч мэргэн үгс №1

  • Г.Төгөлдөр
  • 18. Okt. 2015
  • 4 Min. Lesezeit

Өглөө гарахдаа, өдөрт нэг удаа ч болов сэтгэлийг тань сэргээх онч үг уншиж байгаарай гэж уншигч таньд зөвлөе. Ингээд Онч мэргэн үгс №1-ээ хүргэе.

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал. - Күнз Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм. - Бенжамин Франклин Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй. - Овид Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал. - Сенека Хүний гарт байгаа юмнаас толгойд байгаа юм илүү чухал. - Shopenhauer Алтыг галаар, эмэгтэй хүнийг алтаар, эр хүнийг хүүхнээр сорьдог. - Seneka Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр зүйл. - K.Tilie Зэр зэвсэг хангинаж байхад хууль дүрэм амаа хамхидаг. - Цицерон Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал. Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий. - Mahatma Gandi Цаг хугацааны үнэ цэнийг мэд, мэдэр. Битгий дэмий өнгөрөө, битгий зогс, өнөөдөр хийнэ гэсэн ажлаа маргааш гэж битгий тавь. - Earl of Chesterfield Хийж байгаа ажил чинь үнэхээр чухал, хэрэгтэй эсэхийг өдөрт дор хаяж гурван удаа өөрөөсөө асууж бай. Асуултынхаа хариултаараа та өөрийнхөө амьдралаа цогцлоон бүтээнэ. - Lee Jampolsky Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай. - Ralph Waldo Emerson Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг. - Theodore Roosevelt Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас. - Virgil Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм. - Brian Tracy Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр - Томас Фюллер Хүнд чухал биш гэсэн өдөр байж болохгүй. - Alexander Woollcott Аливааг эхлүүлэх нь түүнийг төгсгөхөөс хамаагүй амархан. Хүнд чи тус болсон бол дуугүй яв. Хүн чамд тус болсон бол ярьж яв - Б.Лигдэн Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ... Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я.Корчак Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү үр Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В.Фраклин Цаг алдана гэдэг аажмаар амиа хорлож байна гэсэн үг Бэрхшээл дунд ч боломж байдаг ... Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг ... Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг ... Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ ... Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур ... Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл ... Туйлбартай байх нь амжилтын үндэс... Итгэл найдвар гэдэг хамгийн сайн эмч.... Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй .... Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч .... Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй .... Удаан бодсоноор сайн шийдэлд хүрдэггүй.... Хэн чимээгүй байж чадахгүй байна тэр удирдаж чадахгүй.... Бамбар тод асах тусам хурдан унтардаг.... Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ... Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ.... Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар... Өдрийг оройд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай.... Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй .... Хагацал бага хайрыг унтрааж их хайрыг өдөөдөг. Яг л салхи лааг мөхөөж түүдгийг ноцоодог шиг. - Наполеон Бонапарт Унасан морь гижигээ хүрвэл Эс үргэвч өшиглөх Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл Эс ноцолдовч хэрэлдэх.... Баяссан бүгд тусыг эрнэ Гомдсон бүгд хорыг эрнэ Уургач морио удаан битгий уна Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл Мэдэвч нуудаг, Чадавч тусалдаггүй, Асуувч хэлдэггүй, Ававч ханадаггүй, Аргадавч баясдаггүй, Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд. Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв Энэ бие зээлийн байшин мэт Энэ нас зүүдний үзэгдэл мэт Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн. - В. Шекспир Боловсрол гэдэг нь хувь заяаныхаа хувилбарыг давж туулах чадвар мөн. - Ж.Хиббен Өнгөрсөн үетэйгээ зөвлөлдөж, өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйнхээ төлөө ажилла. - Гоголь Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга нь ямар нэгэн зүйл сурч эхлэх явдал юм. - Виндаяр Ялагдал бол чухал биш. Ялагдчихаад сэргэж босох нь чухал. - В.Ломбарди Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү. - Ж.Паттон Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. - Хонда Соичироо Сэтгэл санаагаа өөрчилбөл үйл хөдлөл өөрчлөгдөнө Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө Зан ааш өөрчлөгдвөл хувь тавилан өөрчлөгдөнө. - Хасүнүма Бүнзоо Өтлөхгүй юм шиг яваад Өнгөрсөн хойно нь харамсах. - монгол ардын зүйр үг Номноос салдаггүй хүний мэдлэг их Нойрноос салдаггүй хүний зүүд их. - монгол ардын зүйр үг Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно. - Т.Карлэйн Хууль нь мэднийг бусдаас хамгаалаад зогсохгүй өөрсдөөс маань ч хамгаалдаг. Альваа бэрхшээл нь түүнийг давах боломжийг бий болгож байдаг. - Далай лам Өөртөө итгэ.Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа. Бодлоо хурцалбал зуршлаа захирна. Зуршлаа хурцалбал хувь тавилангаа захирна,. Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Хийж чаддагүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө. Агуу хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, харин ярьж байгаа бүхнаа дандаа мэдэж бай Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ/Лев Толстой/ Үг хичнээн гашуун байсан ч чих тавин сонс. - Кабус Бага зуйлд хэтэрхий автсан хун ,их зуйлийг бутээх чадваргуй болчихдог. Үгээ барьж байсан цагт чиний боол, алдсан цагт чиний ноён болдог Мэдлэг хүнийг эргэлзэхээс, сайн үйлс нь шаналалаас, шийдвэртэй байх нь айдсаас хамгаалдаг.- Күнз Муу зуршлыг ял, тэгэхгүй бол тэд чамайг ялан дийлнэ. ~ Rob Gilbert Гүн харанхуй ноёлох үед л бид оддын гэрлийг олж хардаг. - Ralph Waldo Emerson Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг. - П.Буаст Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн бэлэг. - Томас Манн


 
 
 

Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

© 2023 by Name of Site. Proudly created with Wix.com

  • Facebook App Icon
  • Twitter App Icon
  • Google+ App Icon
bottom of page